Ө.Уянга “Grand Opera”-г толилуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Ө.Уянга “Grand Opera”-г толилуулна

Монголын дуурийн дива нарын нэг, гургалдайн хоолойт гэгдэх, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Grand Opera” төслөө үргэлжлүүлж байна. Түүний нэрийн хуудас, имиж болсон уран бүтээлүүд “Grand Opera” нэрийн дор үзэгчидтэй “уулзаж” буй.

Өдгөөгөөс долоон жилийн анхны тоглолтоо “Уянга” нэртэйгээр хийж байсан тэрбээр сүүлийн үед шилдэг, сонгодог бүхнээ “Grand Opera” нэрийн дор толилуулж байгаа юм. Тиймээс ч “Grand Opera” болоод Ө.Уянга гэх нэр салшгүй холбоотой мэт болжээ.

Хамгийн сүүлд театрынхаа тайзнаа дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Аида” дуурийн Аидагийн дүрийг, өвөл цагийн нээлтэд эгшиглэсэн алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татъяанагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээн тоглож чадсан тэрээр энэ удаад поп опера чиглэлээр уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа гэнэ.

Ө.Уянгын тав дахь бие даасан  “Grand Opera In Night” тоглолт дуучин бүсгүйн шинэ төрх, шинэ дуулалтыг илтгэж, үзэгчдэд өөр өнцгөөс харуулах аж. Тэрбээр дэлхийд алдартай поп опера дуунууд болон Монголын хөгжмийн зохиолчдод захиалж, шинээр бүтээлгэсэн монгол поп опера дуунуудыг тоглолтдоо эгшиглүүлэх юм байна.

В.А.Моцартын “Увидаст Лимбе” дуурийн Шөнийн хатны алдартай ариг бишрэм сайхан эгшиглүүлдэг гургалдай хоолойт. Түүний шувуу адил жиргэдэг энэ ари “Grand Opera In Night”-ын бас нэг чимэг байх нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж