Жессика Симпсон дахин жирэмсэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Жессика Симпсон дахин жирэмсэлжээ

Поп дуучин Жессика Симпсон өнгөрсөн тавдугаар сард охин Максвеллийг төрүүлснээс хойш ердөө долоон сарын хугацаа өнгөрч буй ч бяцхан охиноо дүүтэй болгохоор шийджээ. Түүнийг дахин жирэмсэн болсон талаар ойрын эх сурвалж нь мэдээлсэн байна. Дуучин бүсгүй өөрөө үүнийг төлөвлөөгүй ч найз залуу Эрик Жонсон нь маш их баяртай байгаа гэнэ. Гэхдээ хосууд одоогоор энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Жессика Симпсон охиноо төрүүлээд нэлээд жин нэмсэн ч “Weight Watchers” компанийн дэмжлэгтэйгээр эрчимтэй хоолны дэглэм барьсаар асар богино хугацаанд 27 кг жин хаяж чаджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж