“Google” Web app store шинээр нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

“Google” Web app store шинээр нээнэ

Тоглоом, сэтгүүл болон бусад төрөл бүрийн өгөгдлийг Chrome браузер ашиглан татаж авах боломжтой онлайн дэлгүүрийг “Google” компани вэб медиа болон вэб энтертайнментийн салбарт ноёрхогч байр суурьтай болох зорилгоор шинээр нээхээр болсон байна. Энэ талаар “Google”-ийн дэд ерөнхийлөгч Сундар Пичай өчигдөр Сан Франциско хотноо болсон компанийн ээлжит хөгжүүлэгчдийн чуулга уулзалтын үеэр “Зар сурталчилгаа бол цахим хуудасны санхүүгийн гол чухал хэрэгсэл. Гэхдээ бид бусад боломжийг ч ашиглахыг хүсч байна. Вэбээр дамжуулан төрөл бүрийн эпликейшн бүтээж, худалдана гэдэг энгийн хялбар хэрнээ боломжтой арга” гэжээ.

Ойрын хугацаанд бэлэн болох Chrome Web Store-ийн тусламжтайгаар хэрэглэгчид аливаа контент, өгөгдлийг ганцхан товчлуур ашиглан худалдаж авах боломжтой болох гэнэ. Онлайн дэлгүүрийг зөвхөн Chrome браузераар ашиглах боломжтой ба өнгөрсөн оны зургадугаар сард браузерийн өрсөлдөөнд орж ирснээс хойш Chrome өдгөө 70 сая хэрэглэгчтэй болсон ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж