Тус тэмцээнд гурван тамирчин оролцож ганзага дүүрэн иржээ. Паралимпийн төрөлд багтдаг Дэлхийн пара таеквондогийн тэмцээнд манай баг тамирчид 2009 оноос эхлэн тасралтгүй оролцож байгаа билээ.
Энэ удаагийн тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг Спорт бэлтгэлийн төвийн дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн тэмцээнд 28 орны 100 гаруй тамирчин оролцсоноос 58 кг- ын жинд М.Шинэбаяр мөнгө, Б.Даваачулуун хүрэл медаль хүртсэн бол +80 кг-ын жинд Б.Ганьд хүрэл медалийн болзол хангасан байна.
Сонирхуулахад Дэлхийн таеквондогийн холбооны тамирчид энэ жил Ази тивийн аваргаас дөрвөн медаль хүртсэний зэрэгцээ цар хүрээгээрээ Ази тивийн аваргын хэмжээнд зохиогддог таеквондогийн эх орон БНСУ-д болсон “Кореа опен” олон улсын тэмцээнээс 10 гаруй медаль авчээ.
Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин