Арбитрын шүүх хурлын хариу гараагүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Арбитрын шүүх хурлын хариу гараагүй байна гэв

Манай улсад үйл ажиллагаа явуулж байсан “Алтандорнод Монгол” компанийг гурван жилийн өмнө Монголын Засгийн газар гурван тонн алтын Монголбанканд байршуулж 52 тэрбум төгрөгийн татвараас нуугдсан хэмээн өр төлбөр тавьсан. Харин тус компанийн эзэн С.Паушок Монголын Засгийн газрыг 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг ялгаварлан гадуурхах хэлбэрээр хэрэгжүүлж, татвар, хураамжаар дарамтлан их хэмжээгээр хохироож, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаж, нэг тэрбум ам.доллар нэхэмжилж Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн талаар өмнө нь мэдээлж байсан. Олон Улсын Арбитрын шүүх хурал өнгөрсөн оны тавдугаар сард болсон бөгөөд Монгол Улсын засгийн газар ялагдал хүлээсэн хэмээн зарим хэвлэлүүдээр мэдээлж байна. Харин албаны эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Германы Франкфурт хотноо болсон арбитрын шүүх хуралд Монголын Засгийн газрыг төлөөлж явсан ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл хэлэхдээ “Шүүх хурлын шийдвэр гараагүй байгаа. Гарсан бол надад хариуг ирүүлэх ёстой” гэв.

М.Урин  2010 оны 2 сарын 26

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж