Сирийн нийслэл Дамаск хотын зүүн өмнөд хэсгийн дүүрэгт дараалсан бөмбөг дэлбэрч, 29 хүн нас барж, олон тооны хүн гэмтэж бэртсэн байна. Сирийн “Сана” мэдээллийн агентлагийн мэдээлсэнээр эдгээр дэлбэрэлтүүдийг алан хядагчид үйлдсэн бөгөөд тэд хоёр автомашинд бөмбөг тавьж дэлбэлжээ. Дамаск хотын Жарамана дүүрэгт болсон дараалсан хүчтэй дэлбэрэлтийн улмаас тэсрэх бөмбөг бүхий автомашины ойролцоох айл өрх, дэлгүүрийн барилгууд эвдэрсэн байна. Энэхүү Жарамана дүүрэгт голдуу Христийн шашинтнууд оршин суудаг байна.
Б.АНХТУЯА