Гадаад улсад жуулчлуулна хэмээн залилжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Гадаад улсад жуулчлуулна хэмээн залилжээ

“Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагаас “АНУ-ын “Даймонд холидай” компанитай түншлэлийн холбоотой Монгол улсын иргэдийг гадаадад аялуулна, урт болон богино хугацаагаар жуулчлалд урьж байна, иргэдийг гадаадад сургана” гэж сүлжээ үүсгэн бусдаас их хэмжээний мөнгө залилан авсан хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа.

Дээрх төрийн бус байгууллага нь зараар болон вэб сайтаар дамжуулан иргэдийг сүлжээ байдлаар гишүүнчлэлд бүртгэн иргэн бүрээс 205-380 ам.долларыг бүртгэлийн хураамжаар авч бүртгэн, гишүүнчлэлээр оруулсан хүн бүрт тодорхой хэмжээний урамшуулал олгох байдлаар бүртгэл явуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Одоогоор мөрдөн байцаах газраас хохирогчоор 380 гаруй иргэний өргөдлийг хүлээн авч шалгаж байгаа бөгөөд тус байгууллага нь ганц хүнийг гадаад руу жуулчлуулаагүй гэдгийг тогтоожээ. 

“Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагатай холбоотой мөнгө төгрөгөө залилуулсан иргэд байвал Мөрдөн байцаах газрын 307 тоот өрөөнд ирж уулзах буюу 9836 3696 утсаар холбогдон мэдээлэл авч, өргөдөл гомдлоо гаргаж болох ажээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж