Япон далайн эргээс цогцоснууд олджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Япон далайн эргээс цогцоснууд олджээ

Японы Садо арлын эргээс арван метрийн зайнд усанд осолдсон Солонгос бичиг бүхий завь олдсон байна. Энэхүү завинд 10 эрэгтэй хүний цогцос байжээ. Одоогоор арлын цагдаа нар тэдгээр хохирогчдыг аль улсын иргэд болохыг тодруулахаар ажиллаж байгаа ч тэднийг Хойд Солонгос улсын иргэд гэсэн таамаглал дэвшүүлжээ. Учир нь Японы баруун эргийн арлууд дээр ихэвчлэн Хойд Солонгосын дүрвэгчид завиар аялан ирэх нь хаяа тохиолддог байна. Японы Каназавад өнгөрсөн жил Хойд Солонгосын есөн иргэн завиар нэвтрэн ирж байсан бөгөөд хожим нь тэднийг Өмнөд Солонгосын талд шилжүүлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж