Мэрайя Кери шинэ жилийн бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Мэрайя Кери шинэ жилийн бэлэг барив

Дуучин Мэрайя Кери өчигдөр Нью-Йоркийн “Rockefeller Center”-т болсон Зул сарын модны гэрэлт чимэглэлийн ёслолд оролцжээ. Сүүлийн арваад жилийн турш түүний  “All I Want for Christmas Is You” дууг  шинэ жилийн өмнөхөн фэнүүд нь хамгийн ихээр санадаг билээ. Тэрээр  өчигдөр болсон уг ёслолд мөн энэхүү дуугаа дуулж улаан өмсгөл өмссөн Санта Клаустай хамтдаа бүжиглэж шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан байна.

Задгай талбайд болсон ёслолны үеэр цаг агаар сэрүүн байсан ч Мэрайягийн хувьд шүтэн бишрэгчдийнхээ халуун дулаан уур амьсгал алга ташилтанд огтхон ч ажраагүй бололтой.

Энэхүү ёслолд Мэрайягаас гадна CeeLo Green, Il Divo, Rod Stweart, Victoria Justice, Trace Adkins, Chris Mann нарын хамтлаг дуучид мөн оролцсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж