НББСШУ-ны байнгын хороо хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

НББСШУ-ны байнгын хороо хуралдав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.00 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлуулсан юм. Харин үдээс хойш хуралдааныг дахин зарласнаар тус байнгын хороо сая хуралдаж Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “ХДХВ-ийн халдвартай иргэний талаарх мэдээлэл нь хүний эрхэнд халдсан байдаг тухай сануулаад үүнээс сэргийлэх чиглэлээр төсөлд тодорхой заалт тусгасан эсэхийг лавласан юм. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Тодорхой хэмжээгээр энэ талын зохицуулалт орсон” гэлээ. Мөн НҮБ-аас барьж байгаа бодлогын хүрээнд хүний эрхийг хамгаалахад онцгой анхаарч ХДХВ-ийн халдвартай иргэнийг албадан шинжилгээ, эмчилгээнд оруулах бус өөрийн сайн дурын үндсэн дээр энэ талын арга хэмжээг авдаг байхаар төслийг боловсруулсан гэсэн юм. Ингээд эл хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж