Селин Дион Парист зочлов

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Селин Дион Парист зочлов

Канадын нэрт дуучин Селин Дион өчигдөр Францын “Vivement Dimanche” телевизийн шоунд оролцохоор гурван настай хүү Эдди болон нөхөр Рени Энжлилийн хамтаар Парис хотод иржээ. Хосууд уг телевизийн шоунд оролцохоор хүүгээ зочид буудалд асрагчдаа үлдээн явж байгаа нь папараццид өртсөн байна. Нэрт дуучин өнгөрсөн жилийн хоёрдугаар сард фэнүүддээ ихрүүдээ танилцуулж байжээ.

Тэрээр ихрүүдийнхээ нэрэнд маш хайртай бөгөөд Селин  хүүхдүүддээ  Алжирын хөгжмийн зохиолч Эдди Мэрни болон  Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Нелсон Манделагийн нэрийг бэлгэдэн хүүхдүүдийнхээ нэрийг сонгосон байна. Хосууд ихрүүдээ өөрсдийнхөө нэрээр бахархаасай хэмээн хүсдэг гэнэ. Учир нь нэрийг нь бэлгэдэн өгсөн эдгээр хүмүүс бол Селин Рени нарын хамгийн их хүндэтгэдэг, бахархдаг хүмүүс аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж