Ногоон намын өөрчлөлтийг бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Ногоон намын өөрчлөлтийг бүртгэжээ

Монголын Ногоон намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай О.Бум-Ялагч нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр хянан хэлэлцжээ. Монголын Ногоон намын энэ сарын 3-ны өдөр ээлжит бус X их хурлаас намын дүрэмд намын дарга хоёр байхаар заасныг нэг болгон өөрчилсөн ба  хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар О.Бум-Ялагчийг тус намын даргаар сонгосон байна. Мөн үүнээс гадна дүрэмдээ зарчмын чанартай зарим нэг өөрчлөлтийг оруулжээ. Улсын Дээд шүүх Монголын Ногоон намын ээлжит бус X  их хурлаас намын дүрэмдээ оруулсан өөрчлөлтүүд Улс төрийн намын тухай хууль болон тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт харшлаагүй гэж үзэв. Иймээс Ногоон намын энэ сарын 3-ны өдрийн ээлжит Их хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэх нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд харшлахгүй гэж Улсын Дээд шүүх үзэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж