Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Токио (Япон хэл: 東京),
албан ёсоор Токио муж буюу Токио метрополи
(Япон хэл: 東京都)
нь Японы 47 мужийн нэг нь юм. Японы хамгийн том Хоншюү арлын зүүн хэсэт оршдог. Токио нь
бусад мужуудаас ялгарч Японы хуулинд зааснаар голдуу хотын гэгдэх
үйлчилгээ, үйл ажиллагаа явуулдаг.

Токиод Японы засгийн газар, Эзэн хааны ордон байрлаж, Эзэн хааны гэр бүл
амьдардаг тул Японы де факто нийслэл нь юм. Токио нь "зүүн
нийслэл" хэмээх утгатай.

Токиогийн 23 тусгай хороод нь засаг захиргааны хувьд өөр өөр хот
боловч албан бусаар "Токио хот" гэгдэх газрыг бүрдүүлдэг юм. Эдгээр нь
нийлээд дэлхийн хамгийн том хотуудын нэгт тооцогдох бөгөөд хүн ам нь 8
сая гаруй юм. Мужийн нийт хүн ам нь 12 сая гаруй.

Токиод төвлөрөх боловч Чиба, Канагава, Саитама зэрэг мужуудыг оролцуулдаг Их Токиогийн Газар Нутаг нь нийлээд 35 сая
хүн амтай, дэлхийн хамгийн том метрополи газар нутаг юм. 1965-аас 1970 он
хүртэл дэлхийн хамгийн их хүн амтай хотод тооцогдож байсан. Японы хүн ам
нь ерөнхийдөө буурч байгаа боловч Токио нь өөрөө өссөөр байгаа ажээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж