Зэвсэгт хүчнийхэн спортоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчнийхэн спортоор өрсөлдөж байна

Зэвсэгт хүчний байгууллагуудын хэмжээнд ирэх жилд явагдах спортын уралдаан тэмцээнүүдийн нээлт өнөөдөр “Алдар” спортын хороонд болжээ. Нээлтэд Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, ЦХҮГ-ын дарга, бригадын генерал Д.Даваа болон баг тамирчид оролцсон байна.

Сүүлийн хоёр жил зохиогдоогүй сагс болон гар бөмбөгийн тэмцээнд 36 анги байгууллагын 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд спортын мастер арав, cпортын дэд мастер, зэрэгтэй 20 гаруй тамирчид хамрагдаж байгаа аж. Генерал цолтноос байлдагч хүртэл цэргийн бүх албан тушаалтан оролцож байгаагаараа энэ тэмцээн онцлог ажээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж