Путин нуруундаа бэртэл авчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Путин нуруундаа бэртэл авчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөрш Беларусьт болсон жудо бөхийн тэмцээнд оролцох үеэр нуруундаа бэртэл авсан тухай Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Reuters” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Тэрээр ярилцлагадаа ОХУ-ын Владимир Путиныг жудо барилдах үеэр нуруундаа бэртэл авсан гэж мэдэгдсэн байна. Мөн Беларусийн Александр Лукашенко Путинтай хамт хоккей тоглохыг хүссэн ч гэмтлийн улмаас  түүний хүсэлтийг хойшлуулсан хэмээжээ. Гэвч тэрээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төлөөлөгч энэхүү мэдээллийг эрс үгүйсгэсэн ч ард олны дунд Путин нуруундаа хүнд бэртэл авснаас мэс засал хийлгэх болсон тухай яриа газар авчээ. Үүний эсрэг Кремлийн зүгээс Ерөнхийлөгч Владимир Путиныг спортын улмаас гэмтэл авсан гэхээс өөр мэдээлэл хийгээгүй байна.  Мөн Ерөнхийлөгч Владимир Путин энэ сард Энэтхэг зэрэг гадны орнуудаар хийхээр төлөвлөөд байсан айлчлалаа ирэх сард болгон хойшлуулах болсон тухай мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жудо бөхөд машид хорхойтой бөгөөд жудогийн хар бүстэй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж