Тайландын Спортын яамтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Тайландын Спортын яамтай хамтран ажиллана

ТАЙЛАНДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөлгчид энэ өдрүүдэд Тайландын нийслэл  Бангкок хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр тус улсын аялал жуулчлал, спортын  яамны төрийн нарийн бичгийн дарга Суват Сеттэлат манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцааны асуудал түүний дотор спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцжээ.

Энэ оны 11-р сарын эхэнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Сочи хотод айлчлал хийж, хамтран ажиллах гэрээний төсөл солилцож байсан бол энэ удаад Тайландын аялал жуулчлал, спортын яамтай манай улс хамтран ажиллахаар  гэрээний төсөл солилцжээ.

Тайландын аялал жуулчлал, спортын яамны төрийн  нарийн бичгийн дарга Суват Сеттэлат Монголын шинэ яамны төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа идлэрхийлээд цаашид спорт, аялал жуулчлал гэсэн 2 чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулхаар тохиролцсон байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж