Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх Б.Энхболд, Ж.Тамир, Э.Шинэжаргал, Г.Ганболд, М.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хаалттай эхэлсэн. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлынг ирэх арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл хойшлууллаа.
Хуралд даргалагч шүүгчээр Б.Батболор, улсын яллагчаар С.Батсүрэн, өмгөөлөгчөөр Г.Хандсүрэн, Д.Энхцэцэг, Н.Цэрэндулам, Н.Бадамцэцэг, В.Бадамцэцэг, Ш.Оюумаа, Б.Отгончимэг нар оролцлоо.
Шүүгдэгчдийн гэм буруутай нь тогтоогдвол долоогоос арван жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН