Кейт Мидлтон “Treasures”-ийн нээлтэд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Кейт Мидлтон “Treasures”-ийн нээлтэд оролцжээ

Английн хунтайж Уилльямын эхнэр Кейт Миддлтон өчигдөр Лондоны Үндэсний түүхийн музейн “Treasures” уран зургийн галлерейн нээлтэд оролцжээ. Кейт энэхүү галлерейн нээлтэд оролцох үеэрээ тайруулж зассан шинэ үсний засалттай, ногоон өнгийн даашинзтай ирсэн нь түүнийг үнэхээр  дур булаам харагдуулжээ.

Энэ үеэр зарим эх сурвалжууд түүнийг Уилльямын ээж Диана гүнжтэй төстэй хувцасласан хэмээн хоёр бүсгүйн зургийг зэрэгцүүлэн тавьсан байжээ. Кейтийн оролцсон “Treasures”-ийн  нээлтэд түүний нөхөр Уилльям мөн оролцсон бөгөөд Английн элит хосууд уг галлерей дахь 22 төрлийн урлагийн үнэт ховор үзмэрүүдийг үзэж сонирхсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж