Уго Чавес Кубад эмчилгээ хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Уго Чавес Кубад эмчилгээ хийлгэнэ

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес дахин Куба улс руу явж эмчилгээ хийлгэх болсон тухайгаа “Үндэсний Ассемблей”-д захидал бичиж мэдэгдсэн байна. Тэрээр захидалдаа хорт хавдар өвчин нь сэдэрсэн эсэх талаар дурдаагүй ч дахин эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон тухай бичжээ. Мөн Уго Чавес захидалдаа зургаан сарын дараа Гавана хотод очиж туяа, хүчилтөрөгч, физикийн эмчилгээ хийлгэх болсон гэсэн байна. Уго Чавес 2011 оны дундуур хорт хавдартай хэмээн оношлогдож, эрчимтэй эмчилгээ хийлгэж эхэлжээ. Үүний дараа тэрээр тухайн жилийнхээ аравдугаар сард бүрэн эдгэрсэн хэмээн мэдэгдэж байсан ч өнгөрөгч хоёрдугаар сард хорт хавдар нь дахиж, бие нь муудсаны улмаас Кубад урт хугацаагаар эмчилгээ хийлгээд ирсэн аж. Мөн Уго Чавес өнгөрсөн тавдугаар сард хорт хавдар өвчнийг бүрэн ялж, эдгэрсэн хэмээн дахин мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсон бөгөөд ирэх нэгдүгээр сард тангараг өргөснөөр үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж