Мексикийн Ерөнхийлөгч Обаматай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Мексикийн Ерөнхийлөгч Обаматай уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Энрике Ньетог Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр хөндсөн гол асуудал нь сүүлийн үед Мексикт аюул занал учруулах болсон хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох дайныг зогсоох талаар байжээ. Мөн тэд Мексикийн цагаач иргэдийн талаарх асуудалд анхаарлаа хандуулж, санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Мексикийн Ерөнхийлөгч Энрикэ Ньето хар тамхины бүлэглэлүүдийг цэгцлэх тал дээр тусгай хөтөлбөр боловсруулан ажиллах хүсэлтэй байгаа тухай мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Барак Обама ирэх дөрвөн жилд цагаач иргэдийн тал дээр уян хатан бодлого барьж ажиллахаа мэдэгджээ. Мексикт зургаан жилийн өмнөөс хар тамхины бүлэглэлүүд хүчээ авч эхэлсэн бөгөөд тэдний хоорондох дайны хөлд 50 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна.

Б.АНХТУАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж