Mongolian mining corporation төлбөрийн хугацааг хойшлуулахаар тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Mongolian mining corporation төлбөрийн хугацааг хойшлуулахаар тохиролцжээ

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation /MMC/ нь 2011онд Баруун Наран нүүрсний уурхайд хийсэн хөрөнгө оруулалтын үлдэгдэл санхүүжилтийн хугацааг тодорхой нөхцлийн дагуу хойшлуулахаар тохиролцсон тухай тус компанийн албан ёсны вэб сайтад мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар ММС нь санхүүжилтийн үлдэгдэл болох нийт 105 сая ам.долларыг өрийн бичиг гаргах замаар нэг жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Ийнхүү талууд харилцан тохиролцох замаар төлбөрийн хугацааг тодорхой нөхцөлтэйгээр хойшлуулах нь хөрөнгө оруулалтын анхны гэрээнд бүрэн нийцэж байгаа юм байна. Энэ талаарх мэдээлэл Хонконгийн хөрөнгийн биржийн вэбсайтад мөн тавигджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж