“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд өнгөрсөн амралтын өдөр “АСА” циркт 15 жилийн ой, төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдийнхээ хамт нижгэр тэмдлэглэн өнгөрүүлсэн юм. Хамтлагийн 15 жилийн ойд олон гэнэтийн бэлгүүдийг дэлгэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн уран бүтээл, ололт амжилт, хамгийн нандин дурсамжуудаас онцолж 15 нүүр бүхий комик цувралыг бүтээлгэсэн юм. “Sweetymotion” хамтлагийнхан төрсөн өдрийн тоглолтынхоо өмнө цувралаар хүргэж эхэлсэн уг комикийг энэ удаад бүтнээр нь хүргэж байна. Уг комикт “Охид” хамтлагаас “Sweetymotion” хамтлаг хүртэлх үүх түүхийг өгүүлжээ.
Манай хамтлаг 15 насны төрсөн өдрийн баяртаа зориулж хамтлагийн хувьд хамгийн чухал, нандин дурсамжийг агуулсан 15 нүүр бүхий комик зураг бүтээж Та бүхэндээ бэлэг барьж байна.
"Охид" хамтлаг, 1997 онд дуучин Сэрчмаатай хамт "Охид" хамтлагийг байгуулж англи дууны тэмцээнд оролцсон. Spice Girls хамтлагийн "Wanna Be" дууг дуулж хамгийн анх тайзан дээр хамтдаа гарч байлаа.
Бид хамтдаа амьдарч, Чинбаагийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа уйгагүй хийдэг байсан. Манай хамтлагийн салшгүй нэг хэсэг бол Чинбаа.
Рок попын дээд шагнал гардуулах Пентатоник наадамд 1998 оноос оролцож 2000 онд ШИЛДЭГ СИНГЛ дээд шагналын эзэн болж байлаа.
Сарнай, Чинбаа хоёр маань бие биедээ ухаангүй дурлаж, одоо аз жаргалтай гэр бүл болсон.
Бидний хамгийн анхны оролцсон бас дууг нь дуулсан реклам бол LUCKY MINT шүдний ооны реклам. Энэ реклам хүмүүст их хүрсэн шүү
Цаг хугацаа бидэнд маш үнэтэй, иймээс бүх зүйлээ төлөвлөсөн хугацаандаа амжуулахын тулд машиндаа мэргэжлийн хүнээс дутахааргүй нүүрээ будаж сурсан.
Бидний анхны цомог, "Анхны бороо шөнө ордог" нэртэйгээр 2000 онд хэвлэгдэж байлаа.
"Цэнхэр дэлгэц"-ийн цувралуудад оролцож, хуучны дуунуудаас дуулсандаа маш их баяртай байдаг.
Бидний анхны клип, "Нулимс" дууны клипний гал дундаас гарч ирээд дуулдаг хэсэгт маш их хайртай. Ононбат ах үргэлж шинийг санаачилж, биднийг үргэлж дэмжиж ажилладагт талархаж явдаг.
2003 он, хязгааргүй их хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө АНУ-ыг бид зорисон.
АНУ-д байхдаа олон хотуудаар аялаж, олон тоглолтонд оролцож байсан. Бидэнд хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээсэн мөч бол 15000 хүний өмнө бейсболын стадионд АНУ-ын төрийн дууллыг дуулсан юм.
Бид шоколаданд их дуртай, түүнгүйгээр нэг ч өдрийг өнгөрүүлж байгаагүй байх…гэхдээ хар шоколад ихэвчлэн иддэг.
2010 он, Бид залуучуудаа улсынхаа төлөө цохилох зүрхтэй, эх орондоо хайртай байгаасай гэж уриалж МУ-ын төрийн дууллаа шинэчилсэн найруулгаар дуулсан.
Бидний хайртай Мишээл, Сүндэрээ, Болороо маань Чинбаа Сарнай хоёроос дутахааргүй Мишээлийг эрхлүүлж, өхөөрддөг.

Г.ДАША