-Нийт хэдэн хэсгийн хороонд дахин санал хураах вэ. Дахин санал хураалтыг зохион байгуулахад хэдэн төгрөгний зардал гарах вэ?
-Нийслэлд нийт 149 хэсэгт дахин санал хураана. Аймгуудад ирц хүрсэн зарим нэг хэсгийн хороо дүнгээ нэгтгээгүй гэсэн хариу өгч байна. Гэхдээ аймгуудын хувьд ирц хүрсэн байгаа. дахин санал хураах аймаг, дүүргийн тойргийн хороод саналын хуудас хэвлэх үйлдвэртэй гэрээ хийж өчигдөр саналын хуудсаа хэвлэж дууссан байна. Аймгууд саналын хуудсыг урьд шөнө хэвлэсэн болохоор одоогоор тоо нь гараагүй байна. Хуулинд саналын хуудсыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо хэвлүүлэх ажлыг зохион байгуулна гэсэн байдаг.
-УИХ-ын дарга ирц хүргэх үүднээс дахин санал хураалтыг амралтын өдөр зохион байгуулах чиглэл өгсөн гэж байсан. Хуулиндаа санал хураалтыг амралтын өдөр гэж заагаагүй юм уу?
-СЕХ-оос аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хоёр удаа зөвлөмж явуулсан. Уг зөвлөмжид “Дахин санал хураалтыг бүх нийтийн амралтын өдөр зохион байгуулаач” гэсэн. Гэвч тойргийн хороод бид нэгэнт гаргасан шийдвэрийн дагуу энэ баасан гарит дахин санал хураалтыг зохион байгуулна гэсэн мэдээллийг өгсөн. СЕХ-ны зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн. Санал хураалтыг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо зохион байгуулна гэсэн байгаа. Тиймээс энэ баасан гаригт дахин санал хураалтыг зохион байгуулна. Хуулиндаа ажлын өдөр зохион байгуулж болно гэсэн заалттай.
-Орон нутгийн сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл гарсан уу?
-Сонгуулийн үеэр хоёр хууль зөрчсөн үйлдэл гарсан. Нэр дэвшигч, нам, эвсэлийг бүртгээгүй тохиолдол гарсан. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээд явна.