СЕХ-оос өгсөн мэдээллээр орон нутагт Ардчилсан нам хамгийн олон суудал буюу 379, МАН-334, МАХН дангаараа 16, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дөрөв, ИЗНН-МАХН-ын эвсэл хоёр, ИЗНН дангаараар нэг, зургаан бие даагч ялсан гэсэн мэдээлэл байна. Харин нийслэлийн зургаан дүүрэгт дахин санал хураах бөгөөд гурван дүүрэгт ирц хүрсэн байна. Ирц хүрсэн гурван дүүрэгт АН-29, МАН-36, МАХН-аас хоёр нэр дэвшигч тус тус ялалт байгуулсан байна.
Одоогийн байгаа мэдээллээр АН-408 суудал, МАН- 370, МАХН-18 суудал тус тус авсан байна. Үүн дээр нийслэлийн зургаан дүүрэгт дахин санал хурааж, дүнг нэгтгэн гаргах юм. Дахин санал хураалт энэ арваннэгдүгээр сарын 30-ны баасан гаригт болох юм.