Долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж хоёр шатны шүүхээс ял сонсоод байгаа хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарыг шүүх хурал 14.00 цагт хүртэл түр завсарлаад байна. Хуралд нийт найман өмгөөлөгч оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар гурван өмгөөлөгч хуралд байр сууриа илэрхийлэн үгээ хэлээд байгаа гэнэ.
Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон бол цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан.
Давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүх тэдний гомдлыг өнгөрсөн сарын есдүгээр сарын 21-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН