![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/9/30d06008e062971b/0086c51f50e0de3boriginal.jpg)
Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи уржигдар эх орондоо иржээ. Өнгөрсөн есдүгээр сарын башёд түрүүлэн ёкозүно цол хүртээд байсан тэрээр аварга болсноосоо хойш анх удаа Монголдоо ирж байгаа нь энэ. Харүмафүжи аваргыг дагалдан гурван сумоч, мөн хэвлэлийнхэн ирсэн байна. Сумо бөхийн 2012 оны сүүлчийн башё дууссаны дараа шууд Монголыг зорьсон тэрээр дөрөв хоног гэртээ саатаад арлын орныг зорих ажээ. Тэгвэл өнөөдөр Харүмафүжигийн санхүүжилтээр хэвлүүлсэн “Монголын эзэнт гүрний мандал буурал” хэмээх номыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Японы элчин сайдын яаманд болох юм байна. Энэхү номыг зарим сургуульд үнэ төлбөргүй өгөхөөр болсон бөгөөд дээжийг нь “Шинэ Монгол” сургуулийн сурагчдад гардуулах арга хэмжээ болно.
Б.ЗУЛ
Зохиогчийн эрх: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин