”Мөрөөдлийн сугалаа-100.000” хийморьтнуудаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

”Мөрөөдлийн сугалаа-100.000” хийморьтнуудаа тодрууллаа

Монгол улсын арилжааны анхны Капитал банк нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх  бодлогын хүрээнд “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяныг ирээдүйн хуримтлалаа арвижуулдаг харилцагчдаа урамшуулах зорилгоор өнгөрөгч 10 сард зарласан билээ. 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярын өдөр “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяны анхны тохирлыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулж, хийморьтнуудаа тодрууллаа.

“Мөрөөдлийн сугалаа-100,000” сугалаат аян 2013 оны 4 дүгээр сарыг дуустал 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт 6 удаагийн тохирлоор 1 өрөө байр 6, гадаадад  аялах эрх 18, тавин мянгаас 1,0 сая төгрөгийн бэлгийн карт 102, нийт 126 хийморьтон тодрох юм. 

Анхны тохиролд оролцсон 152,000 ширхэг сугалааны эздээс тодорч, хийморьтон болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ Капитал банкинд нэг зуун мянган  төгрөг хадгалуулаад 1 өрөө байр болон бусад хонжворуудыг хожих боломж Та бүгдэд  нээлттэй хэвээр байгааг дуулгахад таатай байна.

Сугалаанд хожсон хийморьтны татварыг Капитал банк өөрөө хариуцан төлөх бөгөөд харилцагчдаас ямар ч зардал гарахгүй.

Капитал банкинд хадгаламж нээсэн, хадгаламжиндаа нэмж орлого хийсэн 100,000 төгрөг бүр таныг азтан болгох боломжийг нэмэгдүүлнэ. 

Ингээд “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяны хамгийн том хонжворын эздээр тодорсон хийморьтнуудаа танилцуулъя:

КАПИТАЛ БАНКНЫ ХИЙМОРЬТНУУД:

Шагнал

Овог нэр

Сугалааны дугаар

1 өрөө байр

Жеребцова Элизавета

10144778

Газрын диваажин Хайнанд
аялах эрх

Чимэд овогтой Дарьсүрэн

10057029

Газрын диваажин Хайнанд
аялах эрх

Жамсран овогтой  Батболд

10129324

Газрын диваажин Хайнанд
аялах эрх

Дашжамц овогтой Ажим

10133170

1 сая төгрөгийн бэлгийн
карт

Моринтогоо овогтой
Амаржаргал

10083323

500,000 төгрөгийн бэлгийн
карт

Даяндорж овогтой Эрдэнэбилэг

10099834

500,000 төгрөгийн бэлгийн
карт

Ойдов овогтой Цэцэгжаргал

10034688

100,000 болон 50,000  төгрөгийн бэлгийн карт  хожсон хийморьтнууд www.capitalbank.mn хаягаар орж, сугалааны эрхээ шалгах буюу Лавлах утас-1912 дугаараас лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж