“Мөрөөдлийн сугалаа-100,000” сугалаат аян 2013 оны 4 дүгээр сарыг дуустал 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт 6 удаагийн тохирлоор 1 өрөө байр 6, гадаадад аялах эрх 18, тавин мянгаас 1,0 сая төгрөгийн бэлгийн карт 102, нийт 126 хийморьтон тодрох юм.
Анхны тохиролд оролцсон 152,000 ширхэг сугалааны эздээс тодорч, хийморьтон болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ Капитал банкинд нэг зуун мянган төгрөг хадгалуулаад 1 өрөө байр болон бусад хонжворуудыг хожих боломж Та бүгдэд нээлттэй хэвээр байгааг дуулгахад таатай байна.
Сугалаанд хожсон хийморьтны татварыг Капитал банк өөрөө хариуцан төлөх бөгөөд харилцагчдаас ямар ч зардал гарахгүй.
Капитал банкинд хадгаламж нээсэн, хадгаламжиндаа нэмж орлого хийсэн 100,000 төгрөг бүр таныг азтан болгох боломжийг нэмэгдүүлнэ.
Ингээд “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяны хамгийн том хонжворын эздээр тодорсон хийморьтнуудаа танилцуулъя:
КАПИТАЛ БАНКНЫ ХИЙМОРЬТНУУД:
Шагнал | Овог нэр | Сугалааны дугаар |
1 өрөө байр | Жеребцова Элизавета | 10144778 |
Газрын диваажин Хайнанд | Чимэд овогтой Дарьсүрэн | 10057029 |
Газрын диваажин Хайнанд | Жамсран овогтой Батболд | 10129324 |
Газрын диваажин Хайнанд | Дашжамц овогтой Ажим | 10133170 |
1 сая төгрөгийн бэлгийн | Моринтогоо овогтой | 10083323 |
500,000 төгрөгийн бэлгийн | Даяндорж овогтой Эрдэнэбилэг | 10099834 |
500,000 төгрөгийн бэлгийн | Ойдов овогтой Цэцэгжаргал | 10034688 |
100,000 болон 50,000 төгрөгийн бэлгийн карт хожсон хийморьтнууд www.capitalbank.mn хаягаар орж, сугалааны эрхээ шалгах буюу Лавлах утас-1912 дугаараас лавлана уу.