Нигерт бааранд халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Нигерт бааранд халдлага гарчээ

Нигерийн төв хэсгийн Плато мужийн Хейпан тосгоны нэгэн бааранд буутай этгээдүүд үйлчлүүлэгч нар руу гал нээснээс арван хүн нас барсан байна. Гэрчүүдийн яриагаар халдлага үйлдэгчид бүгд цэргийн дүрэмт хувцас өмссөний дээр армийн бүхээгт тэрэгтэй байжээ.  Гэхдээ Нигерийн армийн зүгээс тэдгээр гэмт этгээдүүдийг цэргүүд биш гэдгийг баталсан байна. Одоогоор халдлагын хариуцлагыг ямар нэгэн зэвсэгт бүлэглэл хүлээнэ гэж мэдэгдээгүй байгаа аж. Гэдээ Нигерийн Плато муж нь лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн хараан дор байдаг бөгөөд сүүлийн үед орон нутгийн овог аймгуудын хооронд мөргөлдөөн гарах нь ихэссэн байна. Үүний улмаас тус мужид олон зуун хүн амь үрэгдээд байгаа юм. Мөн Плато мужийн Хейпан тосгонд голдуу Христийн шашинтнууд амьдардаг байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж