“Ericsson” “Samsung”-ийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

“Ericsson” “Samsung”-ийг шүүхэд өгчээ

Шведийн “Ericsson” компани Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорацийг тусгай зөвшөөрлийн эрх зөрчсөн хэргээр АНУ-ын Техас мужийн шүүхэд өгчээ. Тус компани “Samsung Electronics”-ийг хоёр жилийн өмнө хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн эрхийг дахин сэргээлгүйгээр ашигласан хэмээн гомдол гаргасан байна. “Samsung” корпораци тус компанийн патентийн эрх бүхий алсын зайн хүлээн авагч болон бусад цахим бүтээгдэхүүнүүдийг ашигладаг аж. Шведийн “Ericsson” компани нь алсын холбооны тоног төхөөрөмж, харилцаа холбооны мэдээллийн систем, гар утас, техник технологи үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. “Ericsson” компанийн шинийг санаачлагчид дэлхийн олон оронд харилцаа холбооны салбарт ашиглагдаж буй ихэнхи технологийн зохиогчийн эрхийг эзэмшдэг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж