Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу ирц хүрээгүй дүүргийн зарим хороодын дахин санал хураалт баасан гаригт болно. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, санал авах өдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны баасан гаригт 08.00-14.00 хооронд санал өгсөн иргэдийг ажлаас чөлөөлөхөөр боллоо.
Өөрөө хэлбэл, ирц хүрээгүй дахин санал хураах хэсгийн иргэд 08.00-14.00 хооронд саналаа өгч, саналын хуудсаа авчирч, ажлаас чөлөөлөгдсөнөө баталгаажуулах юм байна. Санал өгсөн иргэдийг ажил тасалсанд тооцохгүй гэсэн шийдвэрийг өнөөдөр НИТХ хуралдаж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй зэрэг зургаан дүүргийн нийт 129 хэсгийн хороонд дахин санал хураах бөгөөд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу дахин ирц харгалзахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох юм.
Ш.ЧИМЭГ