Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллажээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ оны эхний есөн сарын байдлаар орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, 897.3 тэрбум төгрөгийн орлого олжээ.

Эрдэнэт үйлдвэр өдөрт гурван сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд техник технологийнхоо 90 орчим хувийг шинэчилсэн байна.

Саяхан хуралдсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлаар 2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК түүхэнд байгаагүй ашигтай ажилласныг онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: www.erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж