”Killing Them Softly” Нью-Йоркод нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

”Killing Them Softly” Нью-Йоркод нээлтээ хийв

Холливудын нэртэй эрхмүүдийн нэг жүжигчин Брэд Питт өчигдөр буюу мягмар гаригийн үдэш түүний  хамгийн сүүлд тоглосон уран бүтээлүүдийн нэг найруулагч Эндрью Доминикийн “Killing Them Softly” киноны нээлтэд оролцжээ. “Killing Them Softly”-ийн нээлт Нью-Йоркод болсон бөгөөд 1974 онд бичигдсэн Америкийн нэрт зохиолч Жорж Хайгинсийн “Cogan"s Trade” романаас сэдэвлэн бүтээжээ.

Энэхүү уран бүтээлд Брэдээс гадна Рэй Лиотта, Мэгги Грейс нарын уран бүтээлчид мөн хамтран тоглосон байна. “Killing Them Softly” өчигдөр Нью-Йоркод ийнхүү нээлтээ хийсэн бол энэ сарын 30 буюу ирэх баасан гаригаас эхлэн  бусад олон улсын кино театруудаар нээлтээ хийн гарч эхлэх юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж