Египетэд жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Египетэд жагсаал болов

Египетийн нийслэл Каир болон Александрия зэрэг томоохон хотуудад олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг эрх мэдлээ өргөжүүлж байгааг ийнхүү эсэргүүцжээ. Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн долоо хоногт өөрийн бүрэн эрхээ өргөжүүлэх тухай тогтоол гаргаснаас ийнхүү олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн бөгөөд улмаар газар авч, жагсаалд сэтгүүлчид, хуульчид зэрэг янз бүрийн мэргэжилтэй хүмүүс нэгджээ. Эсэргүүцэгчид Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон түүний “Muslim Brotherhood” буюу “Лалын ахан дүүс”-ийг өнгөрсөн жилийн хувьсгалаар тэднийг хуурсан байна гэж буруутгасан байна. Мөн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаа нартай мөргөлдөж, үймээн дэгдээжээ. Энэ үеэр олон тооны хүн гэмтэж бэртэн, цагдаа нарын жагсагчдыг эсрэг ашигласан нулимс асгаруулагч хийн улмаас нэг хүн амьсгал нь боогдсоноос зүрхний шигдээсээр нас барсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж