
Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон бол цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан. Тэднийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж ялласан юм.
Давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүх тэдний гомдлыг өнгөрсөн сарын есдүгээр сарын 21-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Улсын дээд шүүхэд өнөөдөр өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хууль зөрчсөн эсэхийг дэнслэх юм.