Урт цагааны гудамж автомашины зогсоол болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Урт цагааны гудамж автомашины зогсоол болжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” буюу Жуулчны гудамжинд ирэх онд зам тавихаар болж зураг төсөл нь батлагдсан. Харин тэр болтол дүүргийн Засаг дарга уг гудамжийг 100-150 автомашины багтаамжтай төлбөртэй зогсоол хэлбэрээр ашиглахаар шийдвэрлэсэн.

Харин уржигдраас эхлэн жуулчны гудамжны 30 орчим хувьд машин байрлуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд туршилтаар үнэ төлбөргүй байгаа аж. Энэхүү талбай нь орж гарах дөрвөн зогсоолтой бөгөөд тун удахгүй гэрлэн дохио суурилуулах гэж байгаа гэнэ.
 

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж