Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. Уг хэвлэлийн бага хурлаар арваннэгдүгээр сарын 21-нд орон даяар болж өнгөрсөн Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн талаарх мэдээллийг танилцуулах юм. Намуудаас гаргасан урьдчилсан мэдээгээр Ардчилсан нам 12 аймаг, долоон дүүрэгт, МАН есөн аймаг, хоёр дүүрэгт ялалт байгуулаад байгаа. Мөн МАХН-ынхны тайлбараар УИХ-ын сонгуульд үзүүлсэн амжилтаа дахин бататгасан гэж үзэж буй билээ.
Г.ДАРЬ