Нийт 10 төрөлд эхний гурван байрт орсон оюуны спортын тамирчид болон Монголын тамирчдын дүнг танилцуулбал:
Дүрэм: 5 минутаас бага хугацаанд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг цээжлэн дарааллаар нь санах. Оноог дүгнэхдээ буцаж санахдаа нэг л хөзөр алдвал алдаанаас хойш хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. Энэ төрөлд Английн Ben Pridmore 0:33:61 секундээр түрүүлж, монголчууд дараахь байруудыг эзэллээ. Үүнд
5.Б.Ганбаяр– 1 багц хөзөр /0:53,89 секунд/
7.Т.Мягмарсүрэн– 1 багц хөзөр /1:46,49 секунд/
10.Х.Хатанбаатар– 1 багц хөзөр /1:46,42 секунд/
19.С.Цогбадрах – 1 багц хөзөр /3:09,22 секунд/
25. Б.Анар – 37 хөзөр /1:04,03 /
ТӨРӨЛ II. Тооны марафон (Numbers marathon)
Дүрэм: Нэг цагт 0-9 хоооронд өгөгдсөн дурын цифрийг аль болох олныг цээжлэн дарааллаар нь алдалгүй санах.
2.Сhristian Schafer (Герман) -2440 оноо
3.Johannes Mallow (Герман) -2343 оноо
4.С.Акжол – 1620 оноо
10. С.Цогбадрах – 840 оноо
13.Б.Анар – 760 оноо
14.Х.Хатанбаатар – 740 оноо
15.Т.Мягмарсүрэн – 732 оноо
18.Б.Ганбаяр – 480 оноо
ТӨРӨЛ III. Хоёртын тоолол (30 minutes binary digits)
Дүрэм: 30 минутад зөвхөн 0 болон 1 гэсэн дурын цифрийг аль болох олныг цээжлэн дарааллаар нь алдалгүй санах. Оноог дүгнэхдээ нэг эгнээнд 30 цифр байх бөгөөд бүгдийг нь зөв санасан нөхцөлд 30 оноо авна.
1.Johannes Mallow (Герман) – 4095 оноо
2.Ben Pridmore (Англи) – 3860 оноо
3.Christian Schafer (Герман) – 3675 оноо
4.С.Акжол – 3030 оноо
7. Б.Ганбаяр – 1620 оноо
11. Б.Анар – 1140 оноо
ТӨРӨЛ IV. Нэр, зүс царай (Names and faces)
Дүрэм: 15 минутад аль болох олон хүний овог, нэрийг царайтай нь холбож цээжлэн санах. Оноог дүгнэхдээ нэг нэр зөв бичсэн нөхцөлд нэг оноо авна. Буцаж санахдаа нэр дээр нэг л үсэг алдсан нөхцөлд тухайн нэрнээс оноо авахгүй. Энэ удаагийн тэмцээнд програмд монгол нэр байгаагүй учир манай тамирчид Англи, Герман нэр цээжилж өрсөлдлөө. Бусад орны тамирчдын хувьд өөр өөрсдийн нэр дээр цээжилсэн байна.
2.Jonas Von Essen (Швед) – 127 оноо
3.Boris Konrad (Герман) -112 оноо
8.Х.Хатанбаатар – 87 оноо
16. С.Цогбадрах – 61 оноо
ТӨРӨЛ V. Харааны ой тогтоолтын төрөл “Flash numbers”
Дүрэм: Нэг секунд тутамд анивчиж гарч ирсэн нэг цифр буюу нийт 300 секундэд гарч ирсэн 300 цифрийг цээжлэн дарааллаар нь санах. Оноог дүгнэхдээ буцаж санах үед нэг л цифр буруу бичсэн нөхцөлд арын цифрүүд хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. Энэ удаа их мастер С.Цогбадрах 300 цифрийг нэг ч алдалгүй санаж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.
2.Jonas Von Essen (Швед) – 259 оноо
3.Johannes Mallow (Герман) – 246 оноо
5.Б.Ганбаяр – 88 оноо
14. С.Акжол – 34 оноо
16. Т.Мягмарсүрэн – 16 оноо
ТӨРӨЛ VI. Үржвэр /Mental multiplication/
Дүрэм: Найман оронтой хоёр тооны үржвэрийг олох. Нийт 10 бодлогыг 15 минутад цээжээр бодож хариуг гаргах.
1.Freddis Reves Hernandes (Куба) – 04:34 /10 бодлого/ -Дэлхийн рекорд
2.Akshita Shailesh Shah (Энэтхэг) – 05:58 /10 бодлого/
3.Granth Rakesh Thakkar (Энэтхэг) – 06:36 /10 бодлого/
ТӨРӨЛ VII. Нийлбэр (Mental additions)
Дүрэм. 10 оронтой тооны 10 тооны нийлбэрийг олох. Нийт 10 бодлогыг 10 минутад цээжээр бодож хариуг гаргах.
1.Naofumi Ogasawara (Япон) – 02:51 (10 бодлого) – Дэлхийн рекорд
2.Drashti Kapadia (Энэтхэг) – 03:55 (10 бодлого)
3.Akshita Shailesh Shah (Энэтхэг) – 03:56 (10 бодлого)
14.Т.Мягмарсүрэн (Монгол) -08:08 (10 бодлого)
ТӨРӨЛ VIII – Язгуур (Mental square root)
Дүрэм: Зургаан оронтой язгуур гаргах таслалаас хойш тав хүртэлх оронг олох. Нийт 10 бодлогыг 15 минутад цээжээр бодож хариуг гаргах.
1.Mayank Mukesh Jain (Энэтхэг) -03:52 (10 бодлого)
2.Nodas Boukovalas (Грек) – 14:30 (10 бодлого)
3.Robert Fountain (Англи) – 07:59 (9 бодлого)
ТӨРӨЛ IX – Түргэн бодолт (Flash anzan)
Дэлгэцэн дээр анивчиж гарч ирсэн нэг, хоёр, гурав, дөрвөн оронтой олон тоонуудын нийлбэрийг олох. Нийт 84 бодлогыг алдаагүй бодох. Нэг цифр алдсан нөхцөлд тухайн бодлогыг алдаагүй бодох.
1.Naofumi Ogasawara (Япон) – 36996.00 дэлхийн рекорд
2.Granth Rakesh Thakkar (Энэтхэг) – 12213.16
3.Woon Chieng Won (Малайз) – 11638.20
ТӨРӨЛ X. Хүн хуанли (Mental calendar dates)
Дүрэм: 1 минутад аль болох олон 1600-2099 оны хооронд өгөгдсөн дурын он, сар, өдрийн долоо хоногийн хэд дэх өдөр болохыг цээжээр олох. Жишээ нь: 1657.08.14 долоо хоногийн ямар гараг болохыг олно. Энэ бодлогын хариу Мягмар гараг. Үүнийг бодохын тулд 10 гаран арифметик үйлдэл маш хурдтай бодох хэрэгтэй.
1.Т.Мягмарсүрэн (Монгол) – 85 оноо
3.Granth Rakesh (Энэтхэг) – 75 оноо
13.Х.Хатанбаатар – 46 оноо
14.С.Акжол – 34 оноо
20.Б.Ганбаяр – 26 оноогоор тус тус эзэллээ.
Ийнхүү манай ой тогтоолтын шилдэг тамирчид оюун ухааны олимпоос хоёр аварга, дэд аваргатай боллоо. Мөн их мастер С.Цогбадрах 300 цифрийг нэг ч алдалгүй санаж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.
Тэд өчигдөр эх орондоо ирээд байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд багаа удирдаж оролцсон Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатартай ярилцлаа. Тэрээр
-Турк улсад хуулийн сургуулийн оюутан байхдаа энэ төрлийн спортыг сонирхож хичээллэж хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байлаа. Сургуулиа төгсөөд 2009 онд Монголдоо ирэхдээ энэ төрлийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг бэлтгэх чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Мэргэжлээрэ нэг хэсэг ажиллаж байгаад 2009 оны сүүлээр академиа үүсгэн байгуулаад өдгөө гурван жилийн хугацаанд олон арван хүүхдийг ийм чадварт сургаж чадсандаа баяртай байдаг. Мэдээж ийм чадварт суралцсан хүн бүр оюуны спортын тамирчин болох албагүй, энэ мэдлэг чадвараа ажил, амьдрал, хичээл номондоо ашиглаж байх хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн энэ тал дээр нь илүү анхаарч байсан. Мэдээж төгсөгчид дунд маань спорт талаас нь хөгжүүлэх хүсэлтэй олон хүүхэд залуус байна. Тэдний төлөөлөл болох сая тэмцээнд оролцсон шавь нар маань маш сайн үр дүнг гаргаж чадлаа.
-Таван тамирчин оролцоод гурван медаль, тэр тусмаа аварга болно гэдэг чамгүй амжилт байна шүү?
-Тийм ээ. Энэ тэмцээнд бид арван төрлөөс нэг нэг төрлийг сонгож аваад илүү түлхүү бэлтгэсэн. Т.Мягмарсүрэн маань өнгөрсөн 10 сард Германд болсон “Цээж бодолтын дэлхийн аварга”-ын тэмцээнд Хүн хуанли төрөлдөө түрүүлж байсан. Энэ удаад Оюуны олимпдоо ч аварга болж чадлаа. Өнгөрсөн жил Хятадад болсон “Ой тогтоолтын дэлхийн аварга”-ын тэмцээнд их мастер болсон С.Акжол маань энэ төрөлдөө мөнгөн медаль хүртэж булган сүүлтэй байлаа. Их мастер С.Цогбадрах харааны ой тогтоолтын төрөлдөө түрүүлж мөн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Б.Ганбаяр болон Б.Анар маань анх удаа олон улсын тэмцээнд амжилттай оролцож чадлаа. Б.Ганбаярын хувьд 60-хан долиор медалиа алдсан нь харамсалтай байлаа. Гэхдээ энэ хоёрыг цаашид маш олон тэмцээн хүлээж байгаа. Монголчууд бид гуравхан жилийн дотор оюуны спортын дэлхийн болон олимпийн аваргатай болж чадлаа. Ямартай ч шавь нартайгаа сүүлийн гурван сарын дотор таван улсаас нийт 18 медаль хүртэж чадлаа. Монгол хүний оюуны потенцалийг дэлхийд харуулж чадсан шавь нараараа бахархаж байна. Өнөөдөр энэ спортоор хичээллэж буй улс улсын олон мянган тамирчид Монгол гэхэд бүгд мэддэг болсонд нь баярлаж байна. Миний хувьд цаашид тэмцээнд оролцохгүй. Илүү түлхүү энэ спортыг хүн бүрт хүргэх талаас нь мөн шавь нараа бэлтгэж дасгалжуулж ажиллах болно. Төр засаг маань ч энэ спортыг дэмжиж ажлаасай гэж хүсэх байна.
-Ингэхэд та бүхэн гадаадын тэмцээнд оролцоход зардлаа хаанаас гаргадаг юм бэ?
-Тэмцээн уралдаанд оролцох, улсан аваргын тэмцээн уралдаануудаа зохиоход санхүүгийн асуудал хүнд байдаг. Зардлын ихэнх хувийг академийн үйл ажиллагааны хүрээнд олсон хуримтлалаасаа зарцуулж байна. Гэхдээ бидэнд тусалж дэмжиж оюунлаг нийгмийг хөхүүлэн дэмжиж байсан найз нөхөд, тамирчдынхаа ар гэрийнхэн, сүмогийн их аварга Д.Дагвадорж тэргүүтэй сайхан сэтгэлтэй хүмүүсийг мартаж болохгүй. Та нартаа их баярлалаа гэж хэлмээр байна хэмээв.