Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Монголын дулаан хангамжийн холбооны тэргүүн, Төрийн соёрхолт, Техникийн ухааны доктор (Ph.D)  Д.Бямба-Очир Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ хүргэж байна.

Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэл хотыг дулааны эрчим хүчээр жилийн аль ч улиралд, байгаль цаг агаарын ямарч хүнд нөхцөлд хэвийн бөгөөд найдвартай хангах хүндтэй үүрэг, хатуухан хариуцлагыг хүлээж, эрхэлсэн ажлаа гарын таван хуруу шигээ сайн мэдэж, үйлдвэрлэлийнхээ даалгаврыг цаг ямагт чанарын өндөр түвшинд биелүүлж байгаа "Дулааны Сүлжээ" компанийн хөдөлмөрийн хамт олондоо, мөн хагас зуун жилийн түүхэнд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж гэдэг том айлыг хөтөлж явж өдий зэрэгт хүргэсэн, мэдэгдэхгүй мөртлөө хамгийн хариуцлагатай ажлыг хийдэг, магтаал сайшаалаасаа илүү зэмлэл шүүмжлэлийг амсч хатуужсан алдар хүндэт ахмадууддаа, Нийт эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хамт олондооэрүүл энх, аз жаргал, ажил үйлс тань халуун дулаан эрч хүчээр үргэлж дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж