NHL-ын Бүх оддын тоглолт цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

NHL-ын Бүх оддын тоглолт цуцлагдлаа

Үндэсний хоккейн лигийн удирдлагууд буюу эздүүд тоглогчдын холбоотой тохиролцоонд хүрч чадалгүй ажил хаялт 71 дэх өдрөө үргэлжилж байна. Өнгөрөгч бямба гарагт лигийн зүгээс 12-р сарын 14-г хүртлэх тоглолтуудыг цуцлаж байгааг мэдэгдсэнээс гадна 1-р сарын 26-27 ны өдрүүдэд болохоор төлөвлөгдөж байсан бүх оддын тоглолтыг цуцлаж байгааг мэдэгдсэн байна. Энэ жил Охио мужийн Колумбус хот хүлээн авах хуваарьтай байсан ч харамсалтай нь ажил хаялт тус хотын үзэгчдийг гомдоож байна. Шинэ оны анхны өдөр болдог өвлийн сонгодог тоглолтыг аль хэдийн цуцалсан. Ийнхүү Үндэсний хоккейн лигийн улирлын дундуур болдог томоохон арга хэмжээнүүд явагдахгүй нь тодорхой боллоо. Орлогч комиссар Билл Дэйли энэ шийдвэр хүн бүрт хүндээр тусч байгааг ч онцолсон байна. 1994-95 оны улиралд ажил хаялттай тус лиг тулгарч байсан 48 тоглолттой улирлыг эхлүүлж чадсан юм. Харин 2004-2005 оны улиралд нэг ч тоглолт явагдаагүй бөгөөд тухайн үед хийсэн гэрээний хугацаа дуусч шинэ ажил хаялт зарлагдаад байгаа билээ. Нөхцөл байдлыг харвал энэ улирлын тоглолтууд ч бүтэн цуцлагдах магадлал өндөр байгаа билээ. Өдөр бүр лиг 18-20 сая долларын алдагдлыг хүлээж байгааг лигийн комиссар Гари Беттман мэдэгдсэн боловч аль аль тал буулт хийх төлөвгүй байгаа юм. Эздийн санал болгосон хувилбар, тоглогчдын хүсч байгаа дүнгийн хооронд ойролцоогоор 160 гаруй сая долларын зөрүү одоог хүртэл байгаа учраас тохиролцоонд хүрэхэд хол байна гэж ажиглагчид үзэж байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж