Татварын талаар үнэгүй зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Татварын талаар үнэгүй зөвлөгөө өгнө

Хууль зүйн үйлчилгээний хэлбэр,
зарчмыг сурталчлах “Хуулийн яармаг өдөрлөг” өнөөдөр 11.00 цагаас
МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийж, 18.00 цаг хүртэл
үргэлжилнэ. Уг өдөрлөгт бизнес эрхлэгчид, хуульч, өмгөөлөгчид, хууль
зүйн товчоо, компаниуд, сургуулиуд, хууль зүйн үйлчилгээ, сургалт
эрхэлсэн төрийн болон ТББ-ууд оролцох юм байна.

Энэ үеэр татвар, бизнесийн эрх зүйн талаар үнэ төлбөргүй зөвлөгөөг
нийтэд хүргэх зорилготой аж. Тиймээс оролцогч хуулийн компаниуд татварын
чиглэл, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг мэргэшсэн
чиглэлээрээ зөвлөгөө өгөх юм байна. Мөн хууль зүйн товчоо, компаниуд
өөрсдийн үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд сурталчилна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж