@mbatchimeg УИХ хувийн банкуудын лоббид автаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

@mbatchimeg УИХ хувийн банкуудын лоббид автаж байна

Төрийн мөнгө гэж байхгүй. Төр баталгаа гаргана гэдэг
иргэдийн татварын мөнгөөр хувийн банкинд баталгаа өгөх нь хариуцлагагүй
үйлдэл.

Төр баталгаа гаргаснаар банкууд.хариуцлагагүй болж Монголын банкны
салбар дархлаагүй хүнтэй адил эрсдэл даах чадваргүй болж байна

Төр баталгаа өгөөд байхаар манайхаас мөнгө хүүлэх гадны сонирхол ихэсч
байна. Гадныхан хямрал үүсэхэд шууд л хадгаламж дахь мөнгөө татна.

Банк дундын эрсдлийн сан байгуулах, хадгаламжийн даатгалыг хөгжүүлэх замаар иргэдийн хадгаламжийг хамгаалах ёстой.

Санхүүгийн салбарыг бүхэлд нь эрсдэлд оруулж, дархлааг нь устгаж хувийн банкуудыг дэмждэг энэ дампуу бодлогоос татгалзах болсон

УИХ сарын өмнө хэлэлцээд татгалзсан асуудал дахиад орж ирж байна. Энэ бол УИХ хувийн банкуудын лоббид автаж байгаагийн илрэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж