
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.