Өмнөд туйлын мөснөөс идэвхит бактер илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Өмнөд туйлын мөснөөс идэвхит бактер илрүүлжээ

АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академийн сэтгүүлд тус улсын судлаачид Өмнөд туйл Антарктидын мөсөн доорх 19 метрийн гүнээс бодисын солилцоо идэвхижсэн асар олон тооны бактер илрүүлсэн байна. Энэ талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Өмнөд туйлаас ийнхүү олон тооны идэвхит бактер илэрсэн нь гайхашрал төрүүлсэн үзэгдэл бөгөөд олон жилийн судалгааны явцад урьд өмнө ийм зүйл тохиолдож байгаагүй гэнэ. АНУ-ын Чикаго дахь Илинойз их сургуулийн профессор Петер Дораны хэлснээр цаг агаарын тэсгим хүйтэн нөхцөлд тэсвэртэй эдгээр бактер нарны эрчим хүч ихтэй болон өөр нөхцөлд тэсвэртэй байх эсэхийг судлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж