
Агуер өмнө нь Мексикийн шигшээ багийг 2000-2001, 2009-2010 оны хооронд дасгалжуулж байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр тоглогчийн хувиар нутгийнхаа маш олон клубт тоглож байжээ. Үүнээс “Гуадалараха” болон “Атланте” багт удаан тоглосон байдаг. Харин АНУ-д “Лос Анжелес Ацтекс” багт нэг улирал тоглосон бөгөөд Испанийн “Осасун”а клубт 13 тоглолтод гарч тогложээ. Тэрээр нэг улиралд хоёр сая ам.долларын гэрээтэйгээр Каталоны “Эспаньол” багт ирсэн байна.
Б.СҮХ