Чехийн Засгийн газрын дарга малчин айлд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Чехийн Засгийн газрын дарга малчин айлд зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер, гэргий Дана Фишерова нар Монгол Улсад өчигдөр айлчлан ирсэн билээ. Засгийн газрын даргын айлчлалын өнөөдрийн арга хэмжээ малчин айлд зочлохоор эхэлж байна. Монгол Улсад суугаа БНЧУ-ын ЭСЯ энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Дараа  нь “Чингис хааны хөшөө” цогцолбортой танилцах аж. Үдээс хойш “Говь” компани, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм. БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер, гэргий Дана Фишерова нарын айлчлал өнөөдөр өндөрлөж 19.00 цагт     “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас тусгай үүргийн нислэгээр буцах юм байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж