Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх ёстой гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх ёстой гэжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаад УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин олонхийн санал авсан Д.Арвин, намын жагсаалтаар У.Хүрэлсүхийн оронд УИХ-д орж ирэх болоод буй нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нарын УИХ-ын гишүүний тангаргийг ирэх пүрэв гаригт өргүүлэх ёстой хэмээн үзжээ. УИХ-ын хувьд нийт таван нэр дэвшигчийн УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэхээр болоод байгаа, үүн дотор Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Удирдах зөвлөл хүлээн авах боломжгүй гэсэн өмнөх байр сууриа хамгаалжээ. Тиймээс “Дээд шүүхийн шийдвэр гартал Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх ажиллагааг хойшлуулах ёстой” хэмээн үзсэн байна.

Мөн хурлаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан есөн аймаг, хоёр дүүргийн Засаг даргыг тодруулахдаа ард түмнээс хамгийн их санал буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг санал болгох ёстой гэж үзэн, аймгийн намын хорооддоо эл асуудлыг хүргэхээр болж тогтсон байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж