Холлигийн “амрагууд” зодолдов

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Холлигийн “амрагууд” зодолдов

Жүжигчин Холли Берригийн сүйт залуу Оливер Мартинез Талархлын баяраар жүжигчин бүсгүйн экс найз залуу Гэбриэл Обритай зодолджээ. Ингээд Гэбриэл Обри Холлигийн франц сүйт залуу Оливер Мартинезийг шүүхэд өгсөн байна.

Гэрбиэль Обригийн өмгөөлөгчийн мэдээлснээр тэрээр Талархлын баярын өмнөх өдөр охин Налагаа сургуулиас нь авч байх үеэр Холли, Оливер нар хүрч иржээ. Холли охиноо авахаар ирэх үед Оливер францаар Гэбриэлийн чихэнд “Би яг одоо чамайг зодоод хаячихмаар байна. Даанч бид сургууль дээр байна. Тиймээс чи өөрийгөө азтайд тооц. Бид одоо Налаг аваад явлаа. Араас дагаад үзээрэй” хэмээн өдсөн маягтай шивнэсэн гэнэ. Харин маргааш өдөр нь Гэбриэл өглөө 10.00 цагийн үед Налаг авахаар Холлигийнд очжээ. Ингээд Оливерийг гэрээс нь дагуулан гарч, ярилцсан бөгөөд машин руугаа дөхөж явтал Оливер гэнэт түүний хойноос дайрч, түүнийг зодож эхэлжээ.

Холли Берри энэ зодооныг Габриэл эхлүүлсэн хэмээн мэдэгдэж, шүүхэд түүний эсрэг гомдол гаргасан байна. Ямартай ч энэ зодооны эх үндэс нь Холли Берри охин Налагаа авч, Франц руу нүүхийг хүссэнтэй холбоотой гэнэ.

Холли Берри 2007 онд Гэбриэль Обригээс салснаас хойш охин Налагаа өөр дээрээ авахын тулд зарга хийсээр байгаа бөгөөд хамгийн сүүлд охиноо авч,Франц руу нүүхийг хүсч, шүүхэд зарга мэдүүлсэн ч ялагдсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж