
Д.Цолмон охин зургаан сартай байхдаа хүндээр өвчилж, өнгөрсөн аравдугаар сард Япон улсад онош тодруулахад тунгалаг эсийн хорт хавдар гэсэн хариу иржээ. Японы эмч нар охинд яаралтай эмчилгээ хийвэл эдгэрэх бүрэн боломж байгааг ар гэрийнхэнд нь дуулгасан байна. Гэвч охины эмчилгээ хоёр жил гурван сарын турш үргэлжлэхээс гадна эмчилгээний зардалд 500 сая орчим төгрөг шаардлагатай гэжээ. Охинд Япон улсын даатгалын системд хамрагдах боломж байгаа бөгөөд хэрвээ хамрагдаж чадвал 70 хувийн хөнгөлөлттэй буюу 150 сая төгрөгөөр эмчлүүлэх боломжтой аж. Тиймээс “Ариун даль” сангийнхан охины эмчилгээний зардалд хандив цуглуулахаар бүх оддыг уриалан маргааш “UB Palace”-д халуун сэтгэлийн дор чуулахаар болжээ.
“Сэтгэлийн дуудлага” тоглолт маргааш 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд болно. Хандивын тоглолтод урилгаар “Эргэн дурсахуй”, “Motive”, “S4”, “Нэгэн зүгт”, “U.G.S”, “U.F.O”, “Моханик” хамтлаг, дуучин Үүрээ Мөнхбат, реппер Gee, дуучин А-Сool, BX, Bobo, Равжир, ноён Бондгор, “Universe best songs”-ын шилдэг оролцогчид, “Хишигтэн”, “Desant”, “Gennie”, дуучин Г.Батбаяр, Гавяьат жүжигчин, дуучин Э.Бүрнээбаяр, Л.Банзрагч Соёлын тэргүүний ажилтан А.Мөнхбат, Ж.Эрдэнэдалай, Б.Болдбаатар, А.Түмэн-Өлзий, Б.Мөнхбаяр, Г.Отгонгэрэл зэрэг үе үеийн уран бүтээлчид оролцон сэтгэлийн өргөлөө өргөн барих нь ээ. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй аж.
Тунгалаг эсийн хорт хавдартай бяцхан охин Д.Цолмонд эмчилгээний зардалд хандив өргөж, сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсвэл та Голомт банкны 1205027801 дансанд хандив өргөх болон 152588 дугаарт мессеж илгээгээрэй.
Тоглолтын тасалбарыг 99740954, 99124798, 50118788 утсаар хүргэж өгөх аж.
