Майлид гахай бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Майлид гахай бэлэглэжээ

Дуучин Майли Сайрус өнгөрсөн баасан гаригт 20 нас хүрч, төрсөн өдрийн баяраа Лос-Анжелес хотноо сүржин гэгч нь тэмдэглэсэн байна. Тэрээр төрсөн өдрөөрөө найз нөхөд, шүтэн бишрэгчдээсээ ямар нэгэн бэлэг авахгүй гэж байсан ч нэгэн фен нь түүнд Нора нэртэй гахай бэлэглэсэн гэнэ.

Майли өмнө нь Эллен ДеЖенересийн ток шоунд оролцох үеэр амьтдад хайртай, тэр тусмаа гахайнд хамгаас илүү хайртай хэмээн ярьж байжээ. Тиймээс шүтэн бишрэгч нь хайртай дуучиндаа гахай бэлэглэсэн гэнэ. Хариуд нь Майли Twitter хуудсандаа амьтны эрх хэрхэн зөрчигдөж буй тухай хэд хэдэн баримт дурдаж, шүтэн бишрэгчдээ амьтны эрхийг хамгаалах тал дээр тэмцэхийг уриалжээ.

Нора гахай нь Флорида мужийн Окала хотын “Kindred Spirits” амьтан хамгаалах газарт “амьдардаг” байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж